Sorhugtani Agency гэж юу вэ?
Sorhugtani Agency нь Монгол бизнесүүдийн санааг ашиглахад бэлэн дижитал шийдэл болгодог онлайн агентлаг. Манайд 20+ хүн ажилтан ажилладаг бөгөөд 200+ төсөл амжилттай гүйцэтгэсэн. Сошиал медиа, дизайн, Website, Web ба Mobile App, Digital Menu, AI ба автоматжуулалт, ном хэвлэлтийн үйлчилгээг нэг дор үзүүлнэ.
Танай үнэ ил тод юу? Нууц төлбөр байх уу?
Үйлчилгээ бүрийн үнэ сайт дээр ил харагдана. Захиалгын хураангуйд нийт дүн бодитоор гарна. Домэйн, hosting, сурталчилгааны төсөв зэрэг гуравдагч талын төлбөр тусдаа байдаг бөгөөд тухайн үйлчилгээний хуудсанд урьдчилан тодорхой бичсэн байна. Нууц, нэмэлт төлбөр нэхэхгүй.
Захиалга өгсний дараа юу болох вэ?
1. Та захиалгаа өгөхөд захиалгын дугаар олгогдоно. 2. Дансаар шилжүүлэх эсвэл хэтэвчээр төлнө. 3. Манай баг төлбөрийг шалгаж баталгаажуулна. 4. Ажил эхэлж, явц бүр «Миний бүртгэл» хэсэгт харагдана. 5. Бэлэн болсон ажлыг хянаж, засвараа хэлнэ. 6. Эцсийн файлаа хүлээн авна.
Миний мэдээлэл аюулгүй юу?