Захиалгаас эхлээд хүлээлгэн өгөх, дараагийн дэмжлэг хүртэл алхам бүр тодорхой.
Таны бизнес, зорилго, хэрэгцээг сонсоно.
Юу хийх, юу хийхгүйг тодорхой болгоно.
Хуудас, дэлгэц, контент, хэрэглэгчийн замналыг төлөвлөнө.
Брэнд, мэдрэмжид тохирсон дизайныг боловсруулна.
Тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэнэ.
Гар утас, компьютер, ажиллагааг нягтална.
Багцад багтсан засваруудыг хийнэ.
Эцсийн файл, хандалт, зааврыг хүлээлгэн өгнө.
Багцад заасан хугацаанд техникийн дэмжлэг үзүүлнэ.
Засвар гэдэг нь тохиролцсон ажлын хүрээн доторх өөрчлөлт (дизайн, текст, зураг, бүтэц). Шинэ функц, шинэ хуудас, шинэ систем эсвэл анхны шаардлагаас гадуурх өөрчлөлт нь нэмэлт хөгжүүлэлт гэж тооцогдоно. Энэ нь таныг хязгаарлах биш, ажлын хүрээ, үнэ, хугацааг хоёр талдаа тодорхой байлгах зорилготой.
Хугацаа нь шаардлагатай мэдээлэл, текст, зураг, файл, шаардлага болон зөвшөөрөл бүрэн ирсний дараа эхэлж, ажлын өдрөөр тооцогдоно.
Дансаар шилжүүлэх эсвэл хэтэвчээр төлнө. Гүйлгээний утга дээр захиалгын дугаарыг бичнэ. Төлбөрийг манай баг шалгаж баталгаажуулна.
SRH-2026-00001 / 99112233