1. Төлбөрийн аргууд
- Дансаар шилжүүлэх: захиалгын хуудсанд харагдах дансны мэдээллээр шилжүүлнэ.
- Хэтэвчээр төлөх: «Миний бүртгэл» дэх хэтэвчээ дансаар цэнэглээд, захиалгаа нэг товшилтоор төлнө.
- Бусад төлбөрийн арга нэмэгдэхэд энэ хуудсыг шинэчилнэ.
2. Гүйлгээний утга
- Дансаар шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр захиалгын дугаарыг (жишээ нь SRH-2026-00001) заавал бичнэ.
- Хэтэвч цэнэглэхдээ тухайн цэнэглэлтэд өгсөн кодыг бичнэ.
- Гүйлгээний утга зөв бичигдээгүй бол төлбөрийг баталгаажуулахад хугацаа удаж болно.
3. Баталгаажуулалт
- Төлбөрийг Агентлагийн баг шалгаж баталгаажуулна. Баталгаажсаны дараа захиалга ажилд орно.
- Шилжүүлэг хийсний дараа «Миний бүртгэл» хэсэгт баримтаа (дэлгэцийн зураг) илгээвэл баталгаажуулалт хурдасна.
4. Үнэ, мөнгөн тэмдэгт
- Бүх үнийг Монгол төгрөгөөр (₮) харуулна.
- Захиалгын үнийг захиалга хийсэн үед сайт дээр харагдаж байсан үнээр тооцно.
- Үнэд domain, hosting, сурталчилгааны төсөв зэрэг гуравдагч талын төлбөр ороогүй бол тухайн үйлчилгээний хуудсанд тусгайлан заасан байна.
5. Тусгай ажлын санал
Багцад тохирохгүй онцгой төсөл, бүтээгдэхүүнийг Агентлаг үнэлж, нэхэмжлэх, төлбөрийн нөхцөлийг тусад нь тохиролцоно.
6. Сар бүрийн үйлчилгээ
Сар бүрийн багцыг сар бүр нэхэмжилнэ. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн сарын үйлчилгээг түр зогсоож болно.
7. Холбоо барих
Төлбөртэй холбоотой асуултыг sorhugtaniagency@gmail.com хаягаар илгээнэ үү.