Жижиг, дунд бизнесийн Android + iOS програм.
Хэрэглэгчтэй тогтмол ажилладаг, бүтээгдэхүүн / үйлчилгээ танилцуулах, захиалга авах шаардлагатай бизнест зориулагдсан.
Хэрэглэгчидтэйгээ гар утасны аппаар тогтмол харилцаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон захиалгаа нэг дороос удирдахыг хүсэж байгаа бизнест тохиромжтой.
Хугацааны тухай: Хугацаа нь шаардлагатай мэдээлэл, материал болон шаардлагын баталгаажуулалтыг захиалагч талаас бүрэн хүлээн авснаас хойш тооцогдоно.
Засварын нөхцөл: Засварт тохиролцсон дизайн, текст, зураг, дэлгэцийн бүтэц болон одоо байгаа функцийн хүрээнд хийх өөрчлөлт багтана. Шинэ функц нэмэх, шинэ дэлгэц бий болгох, системийн логик өөрчлөх, анхны шаардлагаас гадуурх шинэ боломж хөгжүүлэх нь нэмэлт хөгжүүлэлтэд тооцогдоно.
Apple Хөгжүүлэгч, Google Play Хөгжүүлэгч, төлбөрийн систем, SMS үйлчилгээ үзүүлэгч, имэйл үйлчилгээ үзүүлэгч, үүлэн / сервер, мэдээллийн сан хостинг, гуравдагч талын API, AI API / платформ, Газрын зургийн API болон бусад гаднын үйлчилгээний өөрийн сарын эрх / ашиглалтын төлбөр багцын үнэд багтаагүй. Харин шаардлагатай тохиолдолд эдгээрийг холбож, тохируулж өгөх хөгжүүлэлтийн ажил багцад эсвэл нэмэлт үйлчилгээнд тооцогдоно.
₮4,500,000
Домэйн, хостинг, сурталчилгааны төсөв зэрэг гуравдагч талын төлбөр энэ дүнд ороогүй.